Нөгөөдөр “Сочи 2014” өвлийн олимп эхэлнэ. Өнөөдөр тус наадмын медалийг танилцууллаа. Олимпийн медальд нарны цацраг туссан өндөр уулын цаст оргил, хаа сайгүй цас мөсөөр хучигдсан Оросын өвлийн дүр зургийг тусгасан байна. Мэдээж дэлхийн сор болсон тамирчид медалиа харах бүртээ “Сочи”-гийн Олимп, Орос орныг санаж явахыг бэлгэдэн ийнхүү дүрсэлжээ.
Медалийн голд уул хэлбэрийн шилэн материал оруулсан нь итгэмээргүй содон хослол болсон гэж спорт сонирхогчид хэлсэн байна. Алтан медальд 960 сорьцтой 525 грамм мөнгө, 999 сорьцтой зургаан грам алт орсон бол мөнгөн медальд 960 сорьцтой 525 грам мөнгө оржээ. Харин хүрэл медальд мөн адил хэмжээний 460 сорьцтой хүрэл орсон аж. Олимпод зориулж 1300-1400 медаль үйлдвэрлэсэн бөгөөд нийтдээ 2.5 килограмм алт, 490 килограмм мөнгө, 210 килограмм хүрэл зарцуулсан гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 0 )