Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сочигийн олимпийн нээлтэд оролцоно. Маргааш эхлэх цагаан олимпийн нээлтэд дэлхийн 60 гаруй орны Төрийн тэргүүнүүд оролцоно.
Монгол Улсаас энэ удаагийн олимпод гүйлтийн цанын төрөлд Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар хурд хүчээ сорих юм. Тэдний тэмцээн энэ сарын 14-15-нд болно. Олимпийн нээлтэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл мөн оролцох юм байна.
Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг 70 ажилтнаа Сочигийн олимп үзэх эрхээр шагнасан. Төмөр замын ажилтнууд мөн өнөөдөр хойд хөрш рүү явж байгаа аж.
Манай улс өвлийн олимпод төдийлэн туршлагагүй бөгөөд биатлон, тэшүүр, шорттрейк, цанын төрлөөр оролцож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )