Өвлийн Олимпийн 22 дугаар их наадам 00:15 цагт нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл Өвлийн Олимпийн 22 дугаар их наадам орон нутгийн цагаар 20:14, Улаанбаатарынхаар 00:14 цагт ОХУ-ын Сочи хотноо нээлтээ хийх гэж байна. Ийнхүү 16 өдрийн турш, спортын 15 төрлөөр 2900 гаруй тамирчин өрсөлдөх Олимп эхэлнэ.

Энэ удаагийн өвлийн Олимп хүний эрх, аюулгүй байдал, энх тайвныг бэлгэдэх бөгөөд асар их заналхийлэл дор зохион байгуулагдаж байгаа юм. Гэхдээ Олимпийн түүхэнд хамгийн олон үзэгч, зочдыг хүлээн авах наадам байлгахаар зорьж байгаа ажээ.

Нийт 50 гаруй тэрбум ам.долларын өртгөөр зохиогдож буй 22 дугаар өвлийн Олимп түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй наадам болж байна. Энэ удаа нийт 98 медальтан тодрох ба ОХУ, Канад, АНУ, Норвегийн баг тамирчид шагналынхаа тоогоор тэргүүлнэ гэж спорт сонирхогчид үзэж байгаа.

Оросын тамирчдын тухайд ЗХУ-ын үед хаанчилж байсан бол сүүлийн жилүүдэд энэ эрч нь саарсан. Гэхдээ 1980 оны Москвагийн Олимпоос хойш анх удаа эх орондоо хүч сорих гэж байгаа орос тамирчид итгэл дүүрэн байна гэж Олимпийн хорооноос мэдэгдсэн.

Энэ улс долоон жилийн өмнө өвлийн Олимпийг зохион байгуулах эрх авснаас хойш баг тамирчдад 600 сая евро зарцуулж бэлтгэл сургуулилт хийсэн юм.


Сочийн Олимпийг тоогоор илэрхийлбэл


  • 50 000 000 000. Энэ нь урьд нь зохиогдож байсан 21 удаагийн өвлийн Олимпоос хэдэн тэрбумаар давсан өндөр зардал.
  • 40 000. 22 дугаар удаагийн өвлийн Олимпийн бамбар нийт 40 мянган миль зайг туулж Сочид ирсэн нь мөн л түүхэнд гарч байгаагүй урт зам болсон юм.
  • 531. Олимпийн алтан медалийн жин 531 грамм байх аж. Үүнд 525 гр мөнгө, зургаан гр алт оржээ.
  • 98. Спортын 15 төрөлд тодрох алтан медалийн тоо.
  • 2900. Сочийн Олимпод 85 орны 2900 тамирчин оролцоно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olloo(103.26.194.38) 2014 оны 02 сарын 07

Tsagiig ni eruusuu oilgosongui..

0  |  0
Top