Өнөөдөр мөсний шагайн УАШТ эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

"Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 7-9-нд хатан Туулын мөсөн дээр Хар усан тохойд болно. Тус наадмыг МҮМШХ (Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо)-ноос удирдан, жил бүр уламжлал болгон явуулж байгаа бөгөөд мэргэжлийн тамирчдын дунд УАШТ, "Шилдэг багуудын Цомын төлөө тэмцээн", Ахмадын УАШТ тус тус явагдах юм байна. Мөн сонирхогчдын дунд тэмцээн зохиож шилдгүүдийг урамшуулах аж. Тэмцээнд хөдөө орон нутгаас мэргэжлийн тамирчдын олон баг, дэвжээд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top