Өвлийн XXII наадмын нээлтийн ёслолын өмнөхөн Олон Улсын Олимпийн Хороо / ОУОХ /-ны Ерөнхийлөгч Томас Бах олимпийн нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, улс төр, бизнес, спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг соёлын төлөөлөгчдийг хүлээн авсан юм. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульяс болон дэлхийн бусад улс орнуудын төрийн тэргүүнүүд уригдан оролцов.
Арга хэмжээний үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах цугларагсдад хандаж хэлсэн үгэндээ “ОУОХ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг нэг дор нэгтгэж, зөвхөн спорт төдийгүй улс төр, бизнес, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, урлаг соёлын салбарынхныг цуглуулж, нээлттэй яриа өрнүүлж чаддаг болохыг бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан харуулж байна. Бид Олимпийн сүр жавхаа, үнэт зүйлсийг та бүхэнтэй хуваалцах болно. ОУОХ-ны Ерөнхийлөгчийн анхны хүлээн авалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа” гэв.
Сэтгэгдэл ( 9 )
Хэнийг хошхируулаад байнаа.Зурагтаа
orosuud manai ebeeg gargaagui shtee
hyatadiin shine yeronhiilogch tsagaan sariin shiniin negniig ovor mongold ochij ongorooson . yagaad tegsen yum bol?
tolgoidoo yumtai ni haragdaj baina nudiig ni sain haraarai
Ymar ichmeer zurag veeee
Teneg ee gaihuulchihav uu daa
tiimee Saihan haragdaj baina
манай ерөнхийлөгч гоё харагдаж байна
Bayarhaltai bas hoorhon l haragdaj bna