Монгол тамирчид гадныханд Харри Поттерийг санагдуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 09

Сочийн Олимпод оролцож буй монгол тамирчдын хувцас багагүй шүүмжлэл дагуулсан. Баг тамирчдын гадуур хувцсыг хүмүүс ШТС-ынхан шиг, уурхайн ажилчид шиг, ТҮК-ийнхан шиг гэцгээсэн. Бүр салбарын сайдыг нь хүртэл энэ асуудлаас болж шүүмжилсэн. Харин монгол тамирчдын хүрэм, өмд зэрэг албаны хослолыг "Гоёо" компани, Францын дизайнер Стефано Ужетти хамтран урласан билээ. Энэ хувцсыг ч манайхан зочид буудлын угтагчийнхтай адил гэсэн. Харин сүүлд Ариунаа Суритай хамтран нэмэлт гоёл зэргийг нь янзалсан гэгдэх манайхны хувцсыг гадныхан онцолжээ.

Тэгэхдээ шүүмжилсэнгүй. "Latinopost.com"-д Монголын тамирчдын хувцас Олимпийн сонирхол татам өмсгөлүүдийн нэг бөгөөд яг л Хогвардсын сурагчдыг санагдуулам гэсэн байв. Тэдэнд нэмэлт аксесуарууд их таалагдсан гэжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(88.101.84.219) 2014 оны 02 сарын 10

xeddvgeer bairt orno gej manaixan ordog yum bol doo xairan mungu bas l bidnees awdag tatwaraas gardag bailgvi

0  |  0
UUUUU(202.21.113.140) 2014 оны 02 сарын 09

ULGERIIN BAATRUUD SHIG L HARAGDSAN BH DA. YAHAV MANAIHNII TENEGII NI MEDEED JAAHAN HUURGUHGUI YU.

0  |  0
Sisi(103.26.194.2) 2014 оны 02 сарын 09

Huvtsas chuhal bish shu de yun ch olon ym yaritsgaadag ym be amjilt l gargah heregtei shde

0  |  0
Top