Канадын эгч дүү тамирчин Жюстин ба Хлоя Дюфур-Лапуант нар цанын чөлөөт үсрэлтийн могул төрөлд алт ба мөнгөн медалийн эзэд болцгоов. Жюстин 22.44 оноо авсан бол Хлоя 21.66 гэсэн амжилт үзүүлэв. Үүнээс гадна тэдний бага дүү Максим мөн тус төрөлд 12 дугаар байрт шалгарсан байна.
Тэд алт, мөнгөн медаль гардан авах үедээ “Би зүгээр л энэ спортод дуртай” гэж хэлсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )