МУГТ Н.Төгсцогт алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Монголын сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-9-нд Спортын төв ордон болж, аваргуудаа тодрууллаа.

 

Нийт 22 багийн 180 гаруй тамирчин эрэгтэй арав, эмэгтэй таван жинд өрсөлдсөн тус тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн бол “Хангарьд”, “Хилчин” багууд удаалсан байна.

 

Тэгвэл тэмцээний шилдэг тамирчнаар 60 кг-ын жинд аваргалсан ОУХМ Д.Отгондалай тодорсон шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Алдар” спорт хорооны О.Гантулга хүртсэн байна. Харин бэртлээс болж нэг хэсэгтээ тэмцээн алгасаад байсан Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт 56 кг-д өрсөлдөж, аваргын алтан медаль хүртжээ.

 

УАШТ-ий дүн

 

ЭРЭГТЭЙ:


49 кг:
Алт: Г.Ган-Эрдэнэ
Мөнгө: Г.Ариунболд
Хүрэл: Т.Шажинбат, М.Чухал-Эрдэнэ
52 кг:
Алт: Х.Энхдэлгэр
Мөнгө: А.Нурлан
Хүрэл: М.Гандулам, Б.Жанцанпэрэнлэй
56 кг:
Алт: Н.Төгсцогт
Мөнгө: Э.Идэрхүү
Хүрэл: А.Доржнамжин, Ж.Еркин
60 кг:
Алт: Д.Отгондалай
Мөнгө: П.Сүхмягмар
Хүрэл: О.Норовбал, Б.Жавхлан
64 кг:
Алт: Б.Чинзориг
Мөнгө: Ц.Отгон-Эрдэнэ
Хүрэл: А.Бадар-Ууган, Г.Баярхүү
69 кг:
Алт: Б.Түвшинбат
Мөнгө: Ж.Отгонжаргал
Хүрэл: Г.Эрдэнэбилэг, С.Батзориг
75 кг:
Алт: Г.Шинэбаяр
Мөнгө: Т.Чулуунтөмөр
Хүрэл: Б.Агарзандан, Б.Содгэрэл
81 кг:
Алт: С.Эрдэнэбаяр
Мөнгө: Х.Баярмөнх
Хүрэл: Г.Энхжин, Ц.Амарсанаа
-91 кг:
Алт: Ц.Мөнхчулуун
Мөнгө: Т.Эрболат
Хүрэл: Х.Мандахбаяр, Б.Ганбаяр
+91 кг:
Алт: Б.Энхбаяр
Мөнгө: Г.Болдхуяг
Хүрэл: Ц.Оюунболд, Д.Идэрбат

 

ЭМЭГТЭЙ:


51 кг:
Алт: Г.Нандинцэцэг
Мөнгө: О.Болортуул
Хүрэл: О.Жаргалан, З.Нямсүрэн
54 кг:
Алт: Б.Гүндэгмаа
Мөнгө: Б.Болорчимэг
Хүрэл: Д.Оюунзаяа, Н.Оюун-Эрдэнэ
60 кг:
Алт: О.Сувд-Эрдэнэ
Мөнгө: А.Энхцацрал
Хүрэл: У.Шинэцэцэг, Г.Золжаргал
64 кг:
Алт: Э.Уянга
Мөнгө: Н.Баянцэцэг
Хүрэл: Ц.Ариунтуяа, Н.Цолмон
75 кг:
Алт: Э.Ундрам
Мөнгө: Д.Ганболор
Хүрэл: Б.Мишээл, М.Мягмаржаргал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asas(202.126.91.177) 2014 оны 02 сарын 10

Tugstsogttoi altiin tuluu ursuldsun Iderkhuu ilt davuu olon onoogoor iluu bsan daanch shudraga bus byalduuch shuugchid tugstsogtod ugluu gej hun bur yarij bn

0  |  0
Top