Украйн, Латви, Эстон, Белорусь, Итали, Казахстан улсын Олимпийн хороод Сочигийн өвлийн олимпод оролцож байгаа тамирчдаа медаль хүртсэн тохиолдолд ихээхэн мөнгөн шагнал амлаж байна.
Казахстан улс хамгийн их буюу алтан медаль хүртвэл 250, мөнгөн медальд 150, хүрэл медальд 75 мянган ам.доллар олгохоо мэдэгдсэн аж. Латви алт-192.8, мөнгө-96.4, хүрэл-67.5 мянга, Итали алт-189.8, мөнгө-101.7, хүрэл-67.8 мянган ам.долларыг тус тус амлажээ.
Италийн чаргачин Армин Цоггелер өвлийн олимпийн нэгэн шинэ дээд амжилт тогтоолоо. Тэрбээр өвлийн зургаан олимпоос дараалан медаль хүртсэн байна.
2002 онд Солт-Лейк-Ситигээс, 2006 онд Туринээс хүрэл, 1998 онд Нагоногоос мөнгө, Лиллехаммер, Ванкувер, Сочигоос хүрэл медаль хүртсэн аж. Түүнээс гадна ОХУ-ын чаргачин Альберт Демченко өвлийн олимпод долоон удаа оролцсон амжилт тогтоожээ.
Тэрбээр мөнгөн медаль хүртлээ. Харин Германы тамирчин Феликс Лох алтан медалийн эзэн болсон бөгөөд энэ нь түүний өвлийн олимпийн хоёр дахь алтан медаль юм.
Сэтгэгдэл ( 2 )
manai tamirchid odoohondoo 100n say dollar ogyo gesen ch avj chadah aaviin huu eejiin ohin baihgui ee
Hi mongol 10n say doller ugnu