Сочигийн алтын тавцанд хоёулаа гарсан

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 13

Сочи-2014” өвлийн XXII  олимпийн наадамд хурдаа сорьж ганц ч долийн зөрүүгүй аваргалсан хоёр цаначинд хоёуланд нь олимпийн аваргын алтан медаль зүүсэн ховорхон тохиолдол боллоо.

 

Өвлийн олимпийн түүхэнд сонин, содон, бахархалт хэмээн тэмдэглэгдэх түүхийг уулын цанын эмэгтэйчүүдийн /downhill/ төрөлд Словени, Швейцарийн тамирчид үлдээж чадлаа. Тэд алтан медалийн тавцанд хамтдаа гарсан юм. Учир нь Доминик Гизин /Швейцарь/, Тина Мейз /Словени/ нар долийн ч зөрүүгүй, яг ижил хугацаанд 41.57 секундын амжилт үзүүлсэн байна.

 

Иймд олимпийн зохион байгуулах хорооноос хоёуланд нь олимпийн аваргын алтан медаль хүртээжээ. Энэ төрөлд Швейцарийн Лара Гут 1:41.67 минутын амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123 (202.21.113.139)  2025 оны 03 сарын 13

сайхан юмаа, үнэхээр ховор тохиолдол доо

1  |  0
Enkhee (69.140.7.92)  2025 оны 03 сарын 13

Mash hovor tohioldol, ter tusmaa uuliin tsaniin turuld ene sai yuch medehgui almas bna

1  |  0
zochin (202.170.82.39)  2025 оны 03 сарын 13

sai .haana ymar sportond iim ym bolj bsiin heleed ug.medlegt dusal nemer........

1  |  0
sai (112.72.13.65)  2025 оны 03 сарын 13

iim zuil zondoo l boldog shuu dee

1  |  0
Top