Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2014-02-16/ боллоо. Энэхүү барилдааныг Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК-тай МҮБХ хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Баасандорж, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн харьяат Хантайшир дэвжээний бөхчүүд түрүү булаалдаж, Бугат сумын харьяат Сүү ХК-ний бөх улсын начин Ду.Батбаяр түрүүлэн, Эрдэнэ сумын харьяат Макс группийн бөх улсын заан Б.Соронзонболд үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Инержи ресурс компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан нар шалгаран үлдлээ. Барилдааныг зохион байгуулагчид "Өсөх ирээдүйтэй, урагн барилдаан"-ы шагналыг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн заан Н.Золбоод гардууллаа.
Цолоор ангилбал Улсын арслан нэг, улсын гарьд нэг, заан тав, улсын харцага 10, улсын начин 11, аймаг цэргийн арслан 42, аймаг зэргийн заан 15, аймаг цэргийн харцага 20, аймгийн начин 71, сумын цолтон 32 нийт 224 бөх зодоглолоо.
Сэтгэгдэл ( 0 )