Алдарт хийлч Ванесса Мэй Сочигийн замд уралдлаа. Тэрбээр Тайландын нэрийн өмнөөс өчигдөр уулын цанын төрөлд /слалом/ өрсөлджээ. Энэ төрөлд Словений Тина Мейз 2:36.87 минутийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Австрийн Анна Феннингер, Германы Виктория Ребенсбург нар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм. Ванесса Майгийн хувьд 3:26.97 минутын амжилтаар 67-р байр эзэлжээ. Их Британий иргэн болсон ч Тайландын нэрийн өмнөс олимпод уралдсан Ванесса Мэй олимпийн замд аавынхаа Ванакорн нэрээр оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )