О.Бурмаа тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

Бүгд Найрамдах Болгар Улсын нийслэл Софи хотноо жил бүр  уламжлал болгон явуулдаг тус улсын алдарт бөх Дан Коловын нэрэмжит Чөлөөт бөхийн олон улсын тэмцээн 2014 оны 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж өнгөрөв. Энэ тэмцээнд дэлхийн 36 орны баг тамирчид оролцов.

 

Манай улсаас нэг тамирчин оролцсон бөгөөд чөлөөт бөхийн 78 кг жинд Монгол Улсын Гавъяат  тамирчин  О.Бурмаа тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болов.

 

Монгол Улсын Гавъяат тамирчин О.Бурмаа Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнээс өмнө нь 4 мөнгө, 1 алтан медаль хүртсэн байсан бол энэ удаа  алтан медалийн тоогоо нэгээр ахиулав.

 

Тэргүүн байрны шагналыг Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав түүнд гардуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top