Манай сүмочид Осака дахь “өөрийн газар шороонд” зочилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Осака башё болж байгаатай холбогдуулан Ерөнхий консулын газраас Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Какүрюү М.Ананд, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирю Б.Дашням  нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн ОХУ-ын Ерөнхий консул Н.Латыпов гэр бүлийн хамт, ИБУИНВУ-ын Ерөнхий консул М.Шерар нар урилгаар байлцав.

 

Манай сүмочид Монголыг Японд таниулах, сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жилийн Осака башёд Монголын 27 бөх зодоглох бөгөөд зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар тэргүүлэн барилдах юм.

 

Ерөнхий консул Ч.Куланда Осака башёд амжилттай барилдахыг ерөөж, цаашид уламжлал болгон жил бүр Ерөнхий консулын газартаа зочилж байхыг хүслээ. Аваргууд энэ саналыг баяртайгаар хүлээн авч, хэрэгжүүлэхээ амлав. 

 

Манай сүмочид Осака дахь “өөрийн газар шороонд” зочилсноо ихэд бэлэгшээн, Төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэв.  

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uuuu(126.253.195.95) 2014 оны 02 сарын 28

Uhsen baasnii chin gazar shoroo !!! Kulanda yamr mongol hun yumu?

0  |  0
Top