Макс Группийн нэрэмжит буудлага спортын “Макс Трофи” тэмцээн 2007 оноос хойш 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ жилийн тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, залуучууд гэсэн 3-н төрлөөр нийт 36 багц медаль болон 6-н цомын төлөө 130 гаруй тамирчид хийн болон урт бууны 10 м дасгалд өрсөлдөж дууслаа. Энэхүү тэмцээн ирэх гуравдугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа ихээхэн онцлогтой бөгөөд оролцох тамирчдын амжилтыг ахиулахад туслах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, буудлага спортын тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж амжилтыг ахиулах, шилдэг тамирчдын тоог нэмэгдүүлэн залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан юм. Макс Трофи тэмцээн буудлага спортын бусад тэмцээнүүдээс бай шагнал өндөр, буудлага спортын дээд амжилт эвдэгдсэн, тамирчид, залуучуудын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болсон. Мөн олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдэд зохиогддог трофи төрлийн буудлагын тэмцээн зохиогддогоор онцлогтой.
Жил бүрийн тэмцээний чанар , чанасаа улам дээшилж тамирчдад цол зэрэг олгох журмын дагуу болзол хангасан тамирчдад цол, зэрэг олгогдож байгаа бөгөөд энэ жилийн хувьд 6 тамирчин зэрэг ахиулж нэг тамирчин Спортын дэд мастерийн болзол хангалаа. Мөн Макс Трофи тэмцээн шагналын төсөв жил бүр нэмэгдэж байгаа нь тамирчдад улам урам зориг өгдөг төдийгүй тэдний хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болж чадсан юм. Энэ жилийн бас нэг томоохон амжилт нь Алдар нийгэмлэг клуб, Үндэсний шигшээ багын тамирчин О.Янжинлхам эмэгтэй хийн урт бууны төрөлд дээд оноо болох 400 оноог авч чадлаа. Энэ төрөлд нийт 40 сум буудах ёостойгоос бүх сумаа 10-н оноо дээр буудаж энэ төрөлдөө аваргалсан юм. Мөн Монголын буудлага спортын холбооны зүгээс Макс Группийн удирдлагуудын энэ хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монголын буудлага спортын Батлан хамгаалхад туслах нийгэмлэгийн “Алдарын од” одонг Макс Группийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэдэд, тус нийгэмлэгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгийн Үйл ажиллагаа хариуцсан захиарал Баян-Алтай нарт олгосон юм.
20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой өргөжиж байгаа Макс группийнхэн бид “Дэлхийд үнэлэгдэж, хөгжилд хүрсэн Монголын төлөө” ажиллаж буй. “Илүү сайхан Монголын төлөө” уриатай ажилладаг манай хамт олон сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээнд шилдэг татвар төлөгч, ТОП аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч байгаа. Макс Групп нь нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан, 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхны төлөө жинтэй хувь нэмэр оруулахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Макс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, шударга, ёс зүйтэй бизнесийн бодлогыг баримталж ирсэн. Үний нэг жишээ нь Олон улсын болон дотооддоо зохиогдож байгаа тэмцээн уралдаанд оролцох баг, тамирчдад Макс Группийн зүгээс мөнгөн болон бусад байдлаар байнга туслан дэмжиж ирсэн билээ. Мөн нэрэмжит Макс цом жудо болон чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн, Талбайн теннисний тэмцээн гэх зэрэг их спортыг Монгол улсад хөгжүүлэх хүүхэд багачуудыг багаас нь дур сонирхолтой болгож чадварыг нэмэгдүүлэх зорилготой олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )