Д.Хадбаатар аваргын амьдралын сайн муу бүгдийг харуулсан кино хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 04

Домогт их аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын амьдралын ээдрээ, зөрчил, тэмцэл, нөхөрлөлийн талаар намтарчилсан уран сайхны кино бүтээхээр төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Тус киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж, Н.Наранбаатар нар ажиллах бол зохиолыг Д.Энхболдбаатар бичиж байгаа аж. Нөгөөтэйгүүр энэ төслийг Өвөрмонгол, Тува, Буриад, Халимагийг уран бүтээлчид хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Монгол төрийн наадамд цоллуулж явсан, Монгол төрийн шоронд яллуулж ч явсан домогт, хүчит аварга Дагвацэрэнгийн ХАДБААТАР агсны амьдралын ээдрээ зөрчил, сургамжаар дамжуулан хүн чанар болоод нийгмийн хүрээллийн далд тэмцэл, нөхөр, дайснаа ялган танихын ухаан, цаг үеийн хүлээс хийгээд ялах, ялагдахын учир шалтгааныг кино урлагийн хэлээр дэлгэн харуулахад төслийн зорилго оршиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boh(202.179.11.178) 2014 оны 03 сарын 10

iim mundag hunii tuhai barimtd kino hiih gj humuusdee bayar hurgii

0  |  0
kkk(103.26.194.25) 2014 оны 03 сарын 05

ih avarga bish zgr avarga ene setguulchid ch gsn uundee anhaarmaar yum darhan avarga humuusiig ih avarga gej duudahad bolohgui zuil ugui gehdee tserentogtohod ih gdg ug tomdono bas harumafuji ih avarga bish engiin avarga ih avarga gej 20-s deesh turuulsen huniig heldeg yum sumod bol

0  |  0
zochin(202.131.225.147) 2014 оны 03 сарын 05

taalagdaj bna tesen yadan huleeye

0  |  0
Top