Роналду түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Португалийн шигшээ багийн довтлогч Криштиан Роналду түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч болжээ. Тус дээд амжилтыг тэрбээр дэлхийн аваргын өмнөх Португали, Камеруны нөхөрсөг тоглолтын үеэр тогтоосон байна. Тоглолт 5:1 харьцаатай Португалийн хожлоор өндөрлөж, Роналду 48, 49 дэх гоолоо Камеруны хаалганд оруулжээ.

Португалийн мэргэн буучдыг жагсаалтыг 47 гоолын үзүүлэлттэйгээр Паулета тэргүүлж, түүний дараа 41 гоолын эзэн, домогт довтлогч Эйсебио ордог байжээ. Испанийн “Реал Мадрид” багт мөн тоглодог Криштиан Роналду өмнө нь хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.195.231) 2014 оны 03 сарын 07

Гарчигаа буруу сонгосон байна.

0  |  0
kk(180.56.123.91) 2014 оны 03 сарын 07

portugaliin geeshtee mal minee chi

0  |  0
Top