Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Challenge Cup” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг Хонконгийн багийг 9:2-ийн харьцаагаар ялалт байгуулаад байна.
Хоккейн хөгжлөөр дундаж түвшинд ордог орнууд оролцдог “Challenge Cup” тэмцээн энэ сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Тэмцээнд Тайвань, Хонконг, Кувейт, Тайланд, Монгол Улс болон АНЭУ-ын зургаан баг оролцож буй.
Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтоо тэмцээний эхний өдөр (03.16) өнгөрсөн жилийн аварга Тайваны багийн эсрэг хийж, 3-10-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Харин хоёр дахь тоглолтоо өчигдөр (03.17) Хонконгийн эсрэг хийж 9:2-ийн харьцаагаар ялалт байгуулснаар эхний хожлоо аваад байна. Монгол Улсын шигшээ баг маргааш Кувейтийн багтай тоглох юм. Кувейтийн багийн хувьд АНЭУ, Тайландын багуудад хожигдоод байна.
Сануулахад, Монголын хоккейн шигшээ баг өнгөрсөн жил Тайландын Бангкок хотноо болсон “Challenge cup 2013” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Манай хоккейчид хэсэгтээ Энэтхэгийг 20:0, Макаог 6:1, Сингапурыг 3:2-ын харьцаатай хожсон бол Хонконгт 3:7-ийн харьцаагаар ялагдсанаар хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хагас шигшээд талбайн эзэн Тайландын багтай тоглож, 5:4-ийн харьцаагаар ялалт байгуулснаар, мөнгөн медалийн төлөө дахин Хонконгийн багт 3:4-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Хүрэл медалийн шийдвэрлэх тоглолтод Кувейтийн багийг 11:0-ийн харьцаагаар ялалт байгуулснаар мөсөн талбайн спортод нэгэн шинэ амжилтыг гаргасан. Монгол Улсын хоккейн шигшээ баг ийнхүү гурав дахь удаагаа оролцохдоо /2009, 2010, 2013/ анхны медиалаа хүртсэн сайхан амжилтыг үзүүлсэн.
Сэтгэгдэл ( 7 )
vneheer sain bna shde amjilt
СОЛОНГОС ЯПОНЧУУДТАЙ VЗЭЛЦДЭГ БАЙХ ЁСТОЙ. ДЭНДУУ ДООШОО ОРОЖ БАЙНА ДОО
нутгийн дүү 12 дугаартай явна уу даа,амжилт хүсье
dandaa haluun dulaan ornii tsas mos gej meddegui ulsiin baguud b.n shu de, mundag bna uraaaaaaaa
хоккей манайханд хамгийн ирээдүйтэй спорт
Уг нь манайх чинь өвлийн улиралтай шүү дээ.