2014 оны 100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд Улаанбаатар хотноо болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр есөн өрөг тоглож, аваргуудаа тодруулна. Тэмцээний гол зорилго тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийг тодруулахад оршино. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Гацуурт" ХХК ажиллаж байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mondaam.mn сайтаас аваарай.
Тэмцээний техникийн зөвлөлийн хурал энэ сарын 28-ны 15.00 цагаас МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд болно. Өнөөдрийн байдлаар орон нутаг болон Улаанбаатар хотоос 600 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Монголын өсвөрийн даамчид тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бөгөөд 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 8-10 насны ангилалд Ганбатын Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртсэн. Мөн Монгол улсад анх удаа болсон 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 15 настай, спортын дэд мастер М.Одгэрэл даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаагийн аварга Латвийн Зоя Голубеваг хожиж, түүхэн ялалт байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
orhon aimgii huuhduudazuaso;on medial avsanmundagerdenet hot