Улаанбаатар хотноо өнгөрсөн сард зохион байгуулсан “Mongolia Open-2014” тэмцээний үеэр олон улсын шүүгчийн зэрэг олгох, ахиулах сургалт, шалгалт болсон юм. Үүнд гадаад, дотоодын 15 шүүгч хамрагдсанаас Монголын найман шүүгч олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгчийн болзол хангасан байна. Тодруулбал, улсын шүүгчийн зэрэгтэй байсан Л.Ганзориг, А.Дарханбаатар, Э.Золзаяа, Ж.Лхагвасүрэн, Н.Лхагвасүрэн, П.Пүрэвцогт, Д.Түвшинжаргал, Б.Эрдэнэболд нар олон улсын шүүгчийн зэрэгтэй болсон байна.
Сургалт, шалгалтыг ФИЛА-гийн техникийн зааварлагч, Япон улсын иргэн Осами Саито, Хорватын иргэн Дабор Познак нар удирдан явуулсан юм.
Чөлөөт бөхийн олон улсын шүүгчийн зэрэг олгох, ахиулах сургалт, шалгалт өмнө нь 1978, 2006 онд Монголд болж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )