Ой тогтоолтын УАШТ бямба гаригт болно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 19

Ой тогтоолтын улсын аваргын шигшээ тэмцээн ирэх бямба гаригт/03.22/ Монгол-Японы төвд болно.

Монголын оюуны ухааны академиас зохион байгууулж буй Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит 2014 оны ой тогтоолтын өсвөр болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр үе шаттай явагдаж байна. Энэ оны улсын аваргын эхний шат гуравдугаар сарын 1-нд "Этүгэн" дээд сургууль дээр болж, шигшээд өсвөр болон дунд насны 37, насанд хүрэгчдийн 15 тамирчин шалгарсан. 2014 оны улсын аваргын эцсийн шат арван төрлөөр энэ сарын 22-нд Монгол-Японы төв дээр болж, улсын аваргууд тодрох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top