Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, хару башёгийн түрүү бөх Какурюү М.Анандад Ёкозуна цол хүртээх тухай асуудлыг дэмжлээ. Хару башёд озэки Какурюү 14 даваатай түрүүлж, макүүчи зиндаанд анхны түрүүгээ авсан.
Озэки Какурюү хару башёд түрүүлэх буюу түрүүлэх хэмжээнд барилдаж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээхээр Ёкозунагийн зөвлөлөөс болзол тавьсан юм. Одоо түүнд шинэ цол хүртээх асуудлыг маргааш /III.26/ болох Японы сумогийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаас албан ёсоор батламжлах юм.
Сэтгэгдэл ( 0 )