100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш(03.29) Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэлнэ.
Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш болж, ирэх долоо хоногийн лхагва гаригт (04.02) өндөрлөнө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулна. Тэмцээний эхний зургаан байранд орсон тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, медальт байрт шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Тэмцээний техникийн зөвлөлийн хурал өнөөдөр /03.28/ 15.00 цагаас МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд болно. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Гацуурт" ХХК ажиллаж байна
Сэтгэгдэл ( 0 )