Туркийн наадмаас таван медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Туркийн Анкара хотноо энэ сарын 27-28-ны өдрүүдэд болсон «Чөлөөт бөхийн хүүхдийн дэлхийн наадам»-д Монголын өсвөрийн чөлөөт бөхийн тамирчид амжилттай оролцлоо.Тус тэмцээнд «Алдар»спорт хорооны дасгалжуулагч Ц.Хос-баяр, Сэлэнгэ аймгийн БТСХ-ны дасгалжуулагч Д.Энхбат нарын удирдлаган дор 6 өсвөрийн бөх оролцсноос 38 кг-д хүч үзсэн Биеийн тамирын тусгай сургуулийн сурагч Т.Цогбадрах алтан медаль, 26 кг-д барилдсан "Алдар" спорт хорооны тамирчин Б.Төгөлдөр мөнгөн медаль, 32 кг-д барилдсан "Ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч Ч.Сүрэнжав 32 кг-д барилдсан ”Тэмүүжин" спорт клубын тамирчин С.Энхболд нар хүрэл медаль хүртсэн байна.72-р сургуулийн сурагч Х.Даваа дамба 59 кг-д, Биеийн тамирын тусгай сургуулийн сурагч Н.Лхагва-Эрдэнэ 75 кг-д шагналт байранд орсон байна. Тус наадамд 12-14 насны хүүхдүүд оролцсон юм. 

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top