Монголын Оюутны Таеквондогийн холбооны анхдугаар Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр/03.29/ МҮЭСТО-нд эхэллээ. Тэмцээнд ШУТИС, ХААИС, Батлан хамгаалахын их сургууль, ДХИС, ҮБТДС, МУБИС, ЭМШУИС, ХҮРЭЭ, УБДС, Дорнод политехник зэрэг 20 гаруй их, дээд сургуулиудийн 200 гаруй тамирчин оролцож байна. Таеквондогийн УАШТ-д эрэгтэй тав, эмэгтэй гурав нийт найман жинд хурд, хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж буй. Энэ удаагийн тэмцээний онцлог нь “I CROSS” онооны электрон системээр явагдаж байгаа бөгөөд энэ нь шүүгчийн оролцоог багасгахаас гадна хувь тамирчны техник хэрхэн эзэмшсэнээс шалтгаалан өөрийн хүчээр өшиглөж оноогоо авдаг байна. Ингэснээр элдэв маргаан будлиангүй шударга болдогоороо давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )