"Өөрийгөө ялах" марафон гүйлтийн VI тэмцээн Дархан-Уул аймагт амжилттай болж өндөрлөлөө. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, залуучуудад бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгох, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор тэмцээнийг Шри Чинмойн марафоны баг, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, "Мобиком", "Сүхбаатар хөгжил сан" ивээн тэтгэсэн юм. Тэмцээнд хот, хөдөөгийн 200 гаруй гүйгч оролцож авхаалж самбаагаа сорьсон байна. Тэмцээнд Улаанбаатар хотын "Алдар", "Хилчин" спорт хороо, ҮБТДС, "Мон-Алтиус" дээд сургууль, "Улаанбаатар" их сургууль, "Од" клуб, Дархан-Уул аймгийн Онцгой байд-лын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар болон тус аймгийн IV, XV сургуулийн сурагчид идэвхтэй оролцжээ. Сэтгэл догдлуулсан мөч ирэхэд дөрвөн км-ийн зайд буюу 17 хүртэлх насны ангилалд эрэгтэйчүүдээс Ч.Адъяасүрэн /Дархан-Уул аймгийн БТСХороо/, эмэгтэйчүүдээс Х.Сугарсүрэн /Дархан-Уул аймгийн IV сургууль/ нар аваргалжээ. Мөн зайны 15-50 насны ангилалд эрэгтэйчүүдэд А.Бахыт, эмэгтэйчүүдэд Б.Отгон-чулуун /"Лха" телевиз/ нар түрүүлэв. Харин дөрвөн км-ийн 50-иас дээш насны ангилалд эрэгтэйчүүдэд Д.Шижирпүрэв /"Од" клуб/, эмэгтэйчүүдэд мөн кпубын тамирчин Д.Цэрэнлхам нар аваргалав. Харин 21 км-ийн 50-иас доош насны ангилалд эрэгтэйчүүдэд Г.Одхүү /”Алдар" спорт хороо/, эмэгтэйчүүдэд В.Отгонтуул /Дорноговь аймгийн Анагаах ухааны коллеж/, мөн зайны 52-аас дээш насны эрэгтэйчүүдээс Г.Дамдинжав /”Од" клуб/, эмэгтэйчүүдэд Т.Оюунцэцэг /"Од" клуб/ нар бусдыгаа хошуучилж алтан медалийн эзэд боллоо.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )