В.Путин хоккейчин гэдгээ харууллаа /бичлэг/

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 13

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уожигдар “Сочи” хотноо болсон Шөнийн хоккейн лигийн сонирхогчдын нөхөрсөг тоглолтод оролцож, шаггүй тамирчин гэдгээ харуулжээ.

5

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Шөнийн хоккейн лигийн сонирхогчдын нөхөрсөг тоглолтод оролцжээ.

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Ерөнхийлөгч энэ удаагийн тоглолтод “11” дугаартай өмсгөлөөр гангарчээ.

5

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Ерөнхийлөгчийн “Баавгай” баг   21:4 харьцаатайгаар өрсөлдөгч багаа бут ниргэжээ. Путин талбай дээр.

:

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Путин талбайд гарсан даруйдаа анхны гоолоо оруулж, дараагийн минутад дахин нэг гоол оруулсан байна. Путин нийт 11 оноо авсны 6 гоол, 5 нь үр дүнд хүргэсэн дамжуулалт байжээ.

:

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

“Сочи”-д болсон уг наадамд “National Hockey League” буюу АНУ, Канадын хоккейн багуудыг нэгтгэсэн мэргэжлийн спортын байгууллага  болон “NHL” сонирхогчдын шигшээ багийнхан хүчээ үзжээ.

:

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Путинтэй хамтдаа ЗХУ, Оросын хоккейн одод, мөн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Татарстаны тэргүүн Рустам Минниханов, Москва мужийн амбан захирагч Андрей Воробьёв, бизнесмэн Геннадий Тимченко, Аркадий ба Борис Ротенберг, боксын дэлхийн аварга асан Наталья Рагозина нар нэг баг болж тогложээ.

:

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Шөнийн хоккейн лигийг Путин 2011 онд санаачилжээ. Энэ үеэс Путин өөрөө анх мөсөн дээр гарч, хоккей тоглож сурсан юм байна. Энэ жил болсон Шөнийн хоккейн лигийн тэмцээнд дэлхийн 11 орон, Оросын 55 мужийн нийт 108 баг оролцлоо.

:

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(203.91.119.100) 2014 оны 05 сарын 20

Путин чухалаа ккккккккккккккк к

0  |  0
Top