Ховдчууд спортын 4 төрлөөр 3 өдөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа

Админ | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Ховд аймгийн иргэдийн шилжин явах цомын төлөөх тав дахь удаагийн тэмцээн. Тэмцээн “Буянт Ухаа” спорт цогцолборт гурван хоногийн турш үргэлжилсэн юм. Энэхүү тэмцээнд 30 гаруй багийн 900 орчим тамирчин оролцсон юм. Тэмцээн 35-аас дээш насны 17, түүнээс доош насны 16 баг сагс, волейбол, теннис, шатар гэсэн 4 төрлөөр өрсөлдөв. Гэхдээ өрсөлдөн тэмцэлдэхийн төлөө бус, нутгийнхан хоорондоо танилцах, нэгдэн нийлэх зорилгын дор болж байгааг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга , УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэмцээнийг нээж үг хэлэхдээ онцолсон.
Тэмцээний албан ёсны түншээр “Гарьд зам”, “Эм Эм Жи капитал” тамирчиддаа эрч хүч нэмэв. Жилээс жилд энэхүү тэмцээний цар хүрээ өсч, оролцогч баг, дэмжигчдийн тоо эрс өссөн нь илт. Насны хувьд хамгийн залуу тамирчин 13 настай бол хамгийн ахмад нь 76-тай байв. Сонирхолтой нь хамгийн залуу тамирчин Б.Энхжин шатрын төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн бол хамгийн ахмал болох Л.Мягмарсүрэн гуай ч энэ төрөлд түрүүлсэн юм. Мөн улсын харцага Т.Амартүвшин, заан Д.Мягмарсүрэн тэргүүтэй Ховдод төрсөн шилдгүүд нутгийнхаа спортлог залуучуудыг баясгав.

 


Мөн тус тэмцээнд “Хасу”, “Танан гарьд”, “Алтайн барс” багийн лигийн тамирчид оролцож байгаа нь улам өргөн хүрээтэй болгожээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр нар Жаргалант 2-р багийн волейболын багт, УИХ-ын гишүүн, Мөст сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Д.Батцогт “Талын хашаа” багийн сагсан бөмбөгийн багт орж хурд хүчээ сорьлоо.


Спортын наадмыг үзэж сонирхохоор, хөгжөөн дэмжихээр нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж учирахаар ховдчууд тус ордонд олноор хүрэлцэн ирсэн байлаа. Энэ удаагийн тэмцээний 35-аас дээш насны ангилалын шилдгээр Мөнхболд ахлагчтай Жаргалант сумын баг тодорсон бол 35-аас доош насны ангилалд мөн Жаргалант сумын баг тамирчид шалгарлаа.

 

Ховд аймгийн Нутгийн Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг СПОРТЫН V НААДАМ-ын байр эзэлсэн багуудын нэрс


Нийлбэр дүнгээр
35-аас доош нас:

1-р байр- Баттулга ахлагчтай “Жаргалант сум”
2-р байр- Энхбаатар ахлагчтай “Булган сум”
3-р байр- Уранбилэг ахлагчтай “Дуут сум”

 

35-аас дээш нас:

1-р байр – Жаргалан сум, Мөнхболд ахлагчтай
2-р байр – Буянт сум, Цогтдалай ахлагтай
3-р байр – Талын хашаа, Баянмөнх ахлагчтай

 

Хоёр багийн нийлбэр дүнгээр:

1. Жаргалан сум- Мөнхбат ахлагчтай /51 оноо/
2. Булган 1- Амаржаргал ахлагчтай /71/
3. Буянт сум – Цогтдалай ахлагчтай /84/

Шилдэг зохион байгуулалттай сум:


- Эрдэнэбүрэн сумын Нутгийн зөвлөл
- Буянт сумын нутгийн зөвлөл

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bataa(103.10.23.77) 2014 оны 05 сарын 27

Lalariin hun muutai humuus howdchuud

0  |  0
Top