Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх их аварга, ёкозуна М.Ананд өчигдөр эх орондоо ирсэн. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын Харү башёд түрүүлж, их аварга болсноос хойш эх орондоо хөл тавьж буй нь энэ юм. М.Ананд эх орондоо байх хугацаандаа амрах боломж ер гардаггүй, олигтой амарч чаддаггүйгээ нуусангүй. Өнөөдөр тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах юм байна. Аварг М.Ананд ёкозуна цолны найраа ирэх сарын 14-нд Японд хийх бодолтой байгаа аж. Тэрээр хэлэхдээ “Цолны найраа Монголдоо хийхгүй ч эндээс олон хүн миний цолны найранд уригдсан” гэв. Дашрамд дурдахад, түүний өвөг эцгийн талд арслан цолтой бөх байсан бол ээжийнх нь талаас чөлөөт бөхийн анхны Азийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан тамирчин байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )