1980-аад оны үед Монголын чөлөөт бөхийн шигшээ багт ОХУ-ын Дагестаны алдарт дасгалжуулагч Маирбек Юсупов мэргэжилтнээр ажиллаж байсан.
Тэрбээр Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-ий үеэр Монголын чөлөөт бөхийн тамирчдыг ахалж ирсэн, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржтой уулзаж халуун дотно яриа өрнүүлж, түүнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлжээ.
Асашёорюү түүнтэй уулзахдаа “Монголын эрэгтэй чөлөөт бөхийнхөн сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд төдийлөн өндөр амжилт үзүүлэхгүй байгаа. Манай бөхчүүдэд танай бөхчүүдээс суралцах зүйл их байна. Тиймээс эрэгтэй бөхчүүдээ Дагестанд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэх бодолтой байна. Танай сайхан уулархаг нутагт очихыг их хүсч байгаа, ажил төрлөө зохицуулж байгаад Алиевийн нэрэмжит тэмцээнд очих бодолтой байна” гэж хэлснийг тус улсын чөлөөт бөхийн албан ёсны сайтад бичсэн байна.
Түүнчлэн “Асашёорюү хэдэн жилийн өмнө зодог тайлсан ч түүний нэр хүнд өндөр хэвээрээ байна. Будапештийн дэлхийн аваргыг сурвалжлахаар ирсэн Японы сэтгүүлчид түүнийг хараад гэрэл зургийг нь авах гэж бие биеэ түлхэлцэн зүтгэж байлаа” гэжээ
Сэтгэгдэл ( 1 )
ugaasaaa l mongolin maani baharhal bolson hun dee