Казахстаны Алма-Аты хотод сонирхогчдын боксын Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоо дахь өдрөө үргэлжилж буй.
Тус тэмцээнд гавьяат тамирчин Н.Төгсцогт 56 кг-д хүрэл, 64 кг-д тулалдсан ОУХМ Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангалаа.
Б.Чинзориг өчигдөр Мароккогийн Аблехак Аатакнийг онооны илг давуугаар ялж мөнгөн медалийн оосроос атгалаа. Тэрээр маргааш алтан медалийн төлөө Казахстаны Элдос Саракулов болон Тунисийн боксчин Шили Алаат нарын аль ялсантай нь хүч үзэх юм.
Сэтгэгдэл ( 0 )