Чөлөөт бөхийн ААШТ-нд манай улсаас 16 тамирчин оролцоно

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 03

Азийн залуучуудын чөлөөт бөхийн эрэгтэй ХҮI, эмэгтэй ХI, сонгомол барилдааны ХҮ дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн энэ сарын сарын 5-8-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт болох юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас жин тус бүрт эрэгтэй найман, эмэгтэй найман тамирчин хүч үзэхээр болжээ. 

Тэмцээнд оролцох Монголын тамирчдыг танилцуулбал:

Эрэгтэй:

50 кг Ц.Мандалсүрэн (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

55 кг З.Занабазар (Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөрийн азийн аварга)

60 кг Б.Бат-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт)

66 кг Г.Төрболд (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

74 кг Э.Мөнх-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт)

84 кг Б.Нямбаяр (Залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт)

96 кг Н.Билгүүн (Залуучуудын улсын аварга)

120 кг Э.Мөнхбаатар (Залуучуудын улсын аварга)

Эмэгтэй:

44 кг Л.Баттогтох (Залуучуудын улсын аварга)

48 кг Г.Отгонжаргал (Өсвөрийн ААШТ мөнгөн медальт)

51 кг Б.Мөнхтуяа (Өсвөрийн ААШТ хүрэл медальт)

55 кг А.Батцэцэг (Өсвөрийн ДАШТ мөнгө, залуучуудын ААШТ-ий хүрэл медальт)

59 кг С.Цэрэнчимэд /Залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ хүрэл, өсвөрийн ААШТ хүрэл медальт)

63 кг Б.Нямгэрэл (Өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл, Азийн залуучууд болон өсвөрийн АШТ хүрэл медальт)

67 кг О.Оюунгэрэл (Залуучуудын улсын аварга)

72 кг П.Номин-Эрдэнэ (Өсвөрийн ААШТ-ий хүрэл медальт)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top