Монгол залуу армийн дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Казакстан улсын Алмата хотноо 2014 оны 5 дугаар сарын 26-наас энэ сарын 3-нд зохиогдсон Армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын  тэмцээнд аваргалсан Баатарсүхийн Чинзориг 1991 онд төрсөн 64 кг-ын ирээдүйтэй тамирчин. Армийн албан хаагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлал олон жилийн түүхтэй. Өдгөө чөлөөт бөх, буудлага, бокс зэрэг Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж тухайн улсын цэргийн армид алба хаадаг, бүртгэлтэй  тамирчид оролцдог аж.  Б.Чинзориг Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хорооноос боксчин болох гараагаа эхэлж байсан.

 

 Тэрбээр 2005 онд 14 настайдаа “Алдар” спорт хороонд ирж, А.Гантулга багшийн шавь болж байжээ. Б.Чинзориг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсчээ.

 

 ОУХМ Б.Чинзориг эхний даваандаа 2009 оны дэлхийн аварга, 2011 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын тамирчин Э.Лопезийг ялж, алтан медальд хүрэх замаа заслаа. Дараагийн учраанууд болох ОХУ, Марроко улсын тамирчдыг ялж шигшээ тулаандаа Дэлхийн аваргын хүрэл медальт Тунисын тамирчин Алаа Шилийг буулган авснаар Монгол Улсас анх удаа Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа.

 

Б.Чинзориг нь “Chinа open” олон улсын тэмцээний алт, Тайваны олон улсын тэмцээний мөнгө, Пакистаны олон улсын тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байсан бөгөөд 2014 оны насанд хүрэгчидийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн манай улсын шилдэг тамирчдын нэг билээ.

 

Харин Лондонгийн зуны олимпийн наадмын мөнгөн медальт , Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний учраа болох Кувейт улсын тамирчныг буулган авсан юм. Тэрбээр хүрэл медалийн төлөө Солонгос улсын тамирчныг илт илүүрхэн ялж хүрэл медалийн болзолыг хангаж улмаар мөнгөн медалийн төлөө Алжир улсын тамирчин Фахемийг илүүрхсэн боловч 1 оноогоор ялагдан хүрэл медаль хүртсэн байна.

 

Ийнхүү “Алдар” спорт хорооны дасгалжуулагч спортын мастер А.Гантулга багш өөрийн унаган хоёр шавиараа Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт , хүрэл медаль хослуулаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kolb(78.220.121.117) 2014 оны 06 сарын 04

Bayar hurgeye!!! Ingeed l ogshuulah yum aa manai mongol erchuud.... Ta nar mini hiimorlog javhaatai, erch huchtei shuu!!!! Mongol zaluuchuuddaa bugdend ni az jargal huseye!

0  |  0
Top