Цуврал тоглолт 1:1 болж тэнцлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

NBA-ын плей-оффын шигшээ эхний хоёр тоглолтод болж өндөрлөлөө. Өнгөрсөн баасан гарагт Сан-Антониа Спурс багийн талбайд эхний тоглолт боллоо. Тус тоглолтод AT&T ордоны агааржуулагч ажиллахгүй улмаас халуун бөгчим орчинд тоглолт хүндхэн явагдсан.

Хоёр багийн тоглолт эхнээсээ өгөө аваатай эхэлж, онооны зөрүү тоглолтын төгсгөл хүртэл хэдхэн оноогоор хэмжигдэж байлаа. Харин тоглолтын дөрөвдүгээр үед “Майами Хит” багийн шилдэг тоглогч Леброн Жеймс шөрмөсөндөө бэртэл авч, талбайг чөлөөлсөн. Улмаар баг нь 110:95 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Тэрээр 25 оноо авч багаа тэргүүлсэн бол багийн холбон тоглогч Марио Чалмерс тун хангалтгүй тоглолтыг үзүүллээ.

“Сан Антониа Спурс”-ээс Тим Данкан 21 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Тони Паркер 19 оноо, найман оновчтой дамжуулалт өгсөн. Мөн Спурсын сэлгээний тоглогчид үүрэг хангалттай гүйцэтгэсэн.

Тэгвэл өчигдөр хоёр тоглолт болж өнгөрлөө. Эхний тоглолтод бага зэрэг бэртэл авч талбайг орхисон Леброн Жеймс талбайд эргэж ирж 35 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж шилдэг тоглолтоо гаргасан. Баг нь 98:96 харьцаатай ялалт байгуулж, цувралыг 1:1 болгож тэнцүүллээ. Спурсээс Тони Паркер 21 оно авч тэргүүсэн бол сэлгээний тоглогчид хангалтгүй байлаа.   

“Майами Хит”-ийн гараа таван тоглогч 10-аас дээш оноо авсан бол Спурсээс гурван тоглогч л 10-аас дээш оноо авсан байв. Хоёр багийн тоглолтын гурав дахь тоглолт маргааш “Майами Хит”-ийн талбайд явагдана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top