Английн шигшээ багийн Данни Уелбек бэртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 11

Английн шигшээ багийн гол тоглогчдын нэг довтлогч Данни Уелбек бэртлээ. Тэрээр Италийн шигээ багийн эсрэг хийх нөхөрсөг тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Уелбек багийнхаа бэлтгэлийн үеэр гуяандаа хөнгөн чанарын бэртэл авсан юм. Харин бэртэл аваад байсан Алекс Окслед Чамберлайн ганцаараа хөнгөн чанарын бэлтгэл хийж эхэлжээ. Удахгүй багийнхантайгаа нэгдэж үндсэн бэлтгэлдээ орох аж. Английн шигшээ баг эхний тоглолтоо Италийн шигшээ багтай энэ сарын 15-нд хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top