Хөлбөмбөгийн анхны ДАШТ 1930 онд болж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 12

Хүн төрлөхтөний баяр цэнгэлийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ анх 1930 онд болж байжээ. 1930 оны долдугаар сарын 13-30 оны хооронд Уругвай улсад болж байв. Тус тэмцээнд тив дэлхийн 30 баг дөрвөн хэсэгт хуваагдана өрсөлдсөн байна. Анхны дэлхийн аваргын сонирхолтой баримтуудыг хүргэе.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны гоолыг Францын шигшээ багийн тоглогч Люсьен Лоран Мексик улсын эсрэг гоолдож түүхэнд тэмдэглэгдсэн байна.

-Тус тэмцээнд анхны автогоол, улаан карт болон хамгийн олон гоол орсон тоглолт, хамгийн олон онооны зөрүүтэй хожсон тоглолтууд гарсан.

-Анхны дэлхийн аваргын бүх тоглолтууд Уругвай улсын нийслэл хот Монтевидео-д явагдсан байна.

-Хүрэл медалийн төлөө тоглоогүй ганц дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

-Анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагч Уругвай-Аргентин улсыг 4:2 харьцаатай хожиж аварга болсон. Энэ тоглолтын сүүлийн гоолыг тус улсын ганц гартай тоглогч Эктор Кастро хэмээх тоглогч оруулжээ.

-Анхдугаар тэмцээний шилдэг довтлогч Стабиле Аргентин-Мексикийн тоглолтын 8, 17, 80 дахь минутад гоол оруулан, ДАШТ-ий түүхэнд хет-трик хийсэн анхны тоглогчдын нэг. Тэрбээр тус тэмцээний мэргэн бууч болсон. Харин анхны хет-трикийг АНУ-ын тоглогч Бретт Пэйтноуд хийжээ.

-Румын-Перу улсын тоглолтын 80 дахь минутад хаалагч Ласардо Нуэг, Деметрио Нейрагаар сольсон нь анхны сэлгээ болжээ.

-АНУ-ын шигшээ баг тулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ч зүтгэсээр шөвгийн дөрөв шалгарсан аж.

-Тухайн үед зөвхөн хаалгачийг л сольдог дүрэмтэй байж, бэртсэн тоглогчид тоглолт дуустал тоглохоос өөр аргагүй байжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top