Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд бэлэн боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 12

Бразиль 2014” дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ жил цомын төлөө 32 орны баг, тамирчид өрсөлдөх болно. Зохион байгуулагчид 2,9 сая тасалбар зарсан бөгөөд 600 мянган жуулчин Бразильд ирнэ гэсэн тооцоог гаргасан байна.

 

ДАШТ-ийг угтаж 12 шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж байгаа гэнэ. Сао Пауло хотын 68 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд 13-нд тэмцээнийг нээж, Бразиль, Хорватын шигшээ багийн тоглолт болох юм.

 

    Бразилийн ерөнхийлөгч Дилма Роузефф дэлхийн аваргыг үзэх 600 мянган жуулчныг хүндэтгэж, нисэх онгоцны буудлуудын засвар шинэчлэлийг ажлыг бэлэн болгоно гэдгээ амласан юм. Сао Пауло, Бразиль, Рио Де Жанеро, Манаус, Бело Хоризонте хотуудад шинэ терминал барьж байна.

 

Бразилийн Засгийн газар 800 сая долларыг жуулчид, тамирчид, зохион байгуулагчдыг хамгаалахад зарцуулж байгаа нь хөлбөмбөгийн аваргын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Нийт 170 мянган цагдаа, цэрэг хамгаалалтад оролцоно.
Рио Де Жанеро хотын захиргаа тэмцээн болох газраас 7 км радиус дотор нисдэг тэрэг, онгоц нисэхийг хориглосон байна.

 

Тэмцээнд зориулж .....FIFA тэмцээн болох газарт интернэт харилцааны найдвартай системүүдийг суурилуулсан гэнэ. Нэг цэнгэлдэхэд 70 мянган хүн цугларч, бүгд дэмжиж буй багаа ялсан, ялагдсан эсэхийг утсаар мэдээлэх учир үүрэн холбооны найдвартай системийг суурилуулсан байна. FIFA зөвшөөрөлгүй газар тасалбар зарахыг хоригложээ. Дамлаж зарсан тасалбараар цэнгэлдэхэд нэвтрэх боломжгүй ажээ. Мөн Рио Де Жанеро хотын гудамжийг дэлхийн аваргад зориулан чимэглэжээ. Сао Пауло хотын бармен элсэн чихэр, төрөл бүрийн жимсээр амталсан уламжлалт коктэйлээ бэлтгэж байна. Нийслэл Бразила хотод гудамжны хөгжимчид замын тэмдэг дээр зогсон, хөөрөн баясч хөгжимдөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(213.46.192.48) 2014 оны 06 сарын 21

Great arecilt, thank you again for writing.

0  |  0
Top