Багтай дээрэмчин “Ховд” их сургуульд бензин асгаж гал тавьжээ

Админ | Zindaa.mn
2014 оны 07 сарын 03

Өнгөрсөн баасан гаригийн шөнө Ховд аймгийн “Ховд” их сургуулийн байранд баг зүүж, малгай, бээлий өмссөн, хар хувцастай хүн нэвтэрч, сүлжээнийх нь утсыг таслан, бензин цацан гал тавьсан байна. “Ховд” их сургууль хоёр байртай. I байр нь байнгын харуултай байдаг бол II сургуулийг шөнө нь сахиул гэрээрээ манадаг байжээ. Хэрэгтэн эхнээсээ бүх зүйлийг төлөвлөн, II байрыг сонгосон бололтой. Тухайн үед сургуулийн захирал Ж.Янжмаа гаднын төлөөлөгчтэй уулзахаар аймгийнхаа Цэцэг сум руу явсан байж. Бүх анги нь гаднаасаа цоожтой тус байрны нэг ангийнх нь хаалга дээд талдаа шилтэй. Хэрэгтэн тэр ангийн цонхыг хагалж ороод, хаалганы дээд талын цонхыг хагалж, уяаны тусламжтайгаар хонгилд гарч, бүх камерыг унтраасан байна. Үүний дараа хоёрдугаар давхарт гаран, сүлжээний сервер байдаг Гадаад хэл, соёлын сургуулийн захирал, багш нар, сургалтын албаны өрөөний гадна талын давхар хаалганд бензин цацаж, ил гарсан сүлжээний утаснуудыг таслан, гал тавиад зугтжээ.

Тухайн үед цонхнууд хаалттай байсан болоод ч тэр үү гал тэгсхийгээд унтарсан аж. Сахиул 07.00 цагийн орчимд сургуулиа шалгахаар хаалгаа онгойлготол битүү утаа байсан тул гал команд, цагдаа дуудсан байна. Хэрэгтэн одоо болтол олдоогүй байна. Аймгийн Цагдаагийн газраас хэд хэдэн хүнийг сэжиглэж байгаа гэнэ. Сургуулийнхан интернэтийн сүлжээгээ солиод удаагүй байхад энэ хэрэг гарчээ. Тус сургуулийн захирал Ж.Янжмаа “Манай сургуулийг сайн мэддэг хүн үүнийг хийсэн. Гэхдээ бид оюутан хийсэн гэж бодохгүй байгаа. Хэрэгтэн бүх камерыг салгасан ч төвд холбогдоогүй нэг жижиг камер байсныг анзаараагүй байсан. Бензин цацаж, гал тавьж байгаа дүрс тэнд үлдсэн байна лээ. Сургалтын албаны өрөөнд оюутнуудын бичиг баримт байдаг. Гал газар аваагүй учраас бичиг баримт зүгээр. Харин давхар хаалга, тэр орчмын шал шатсан. Төв сервер сургуулийн I байранд байдаг. Хамгаалалт сайн болохоор хэрэгтэн тийшээ халдаж...Энд дарж цааш үзнэ үү

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkk(112.72.11.116) 2014 оны 07 сарын 04

end ynhan ymar hamaatai um be

0  |  0
fdss(112.72.11.116) 2014 оны 07 сарын 04

gemt etgeedvvdiig hatuu shiiteh hregtei

0  |  0
dfsadffd(112.72.13.230) 2014 оны 07 сарын 03

ymar ergvv malnuud gal tawidag bna holdvv taichigh yaagii nar bishvv nisha ijlee monvv

0  |  0
Top