Өнөөдөр хүүхдийн сурын харваа эхэллээ. Хүүхдийн сурын харваа 09.00 цагаас эхэлж нийслэл болон орон нутгаас 9-17 насны 100 гаруй харваач хүүхэд цэц мэргэнээ сорихоор иржээ. Эдгээр хүүхдүүд үндэсний буюу халх сурын харваагаар өрсөлдөж цэц мэргэнээ тодруулах юм. Хүүхдийн сурын харваа оройн 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Хүүхдүүд нэг гараандаа дөрвөн сум тавьдаг бөгөөд нийтдээ 32 сум тавьж өрсөлддөг байна.
Хүүхдийн сур харваа 9-11, 12-14, 15-17 нас гэсэн гурван ангиллаар явагддаг байна. Харин 6-8 насны хүүхдийн сур харваа 12-ны үдээс хойш эхлэх аж. Хүүхдийн сур харваа наснаасаа хамааран харвах зай нь өөр байдаг. 9-11 насны эрэгтэй хүүхдүүд 45 метр, 12-14 насны хүүхдүүд 55 метр, 15-17 насны харваачид 65 метрийн зайнаас харвана. Байны хувьд томчуудын сур харваатай ижил 450-500 гр жинтэй хясаа онодог юм.
Баяр наадамд оролцож байгаа хүүхдүүд доод тал нь хоёр сар, дээд тал нь 7-8 жил сур харваагаар хичээллэсэн харваачид оролцож байна. Улсын баяр наадмын хүүхдийн сур харвааны төрөлд түрүүлсэн хүүхдэд идэр мэргэн цол, хоёр удаа түрүүлбэл чимэг цол олгодог аж.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол түмний балчирууд ene odoo yag iy gesen vg ve... oilgosongvi