Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан азарганууд гарааны зурхай руу хөдөллөө. Азарганы уралдаанд газар газрын 228 шандаст хүлэг бүртгүүлснээс Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, “Их салхин” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Арилдийгийн Отгонбаярын Хилэн хар, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дамбын Баяраагийн хонгор, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн зээрд, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Баяраагийн Цагаанхүүгийн хээр, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын Наран солонго хонгор, Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Түнжингийн Бадамжунайгийн Цахиур халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батцэцэгийн Батбаярын Чавх хул, Ховд аймгийн Мөст сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гомбожавын Баярцогтын сартай хүрэн, Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд багтлаа. Мөн Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэдэвдоржийн Энхбатын цавьдар, Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хул, Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лувсантарваагийн Бямбаноровын хүрэн, Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулууны хүрэн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн зээрд, Булган аймгийн уугуул Магмангийн Мягмардоржийн хүрэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Бэчээрийн Далайгийн халтар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул аймгийн Алдарт уяач Дулам Сугарын хул, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Манлай уяач Чүлтэмийн Улааны Хөөрхөн зээрд, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул,Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны сартай зээрд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Засаг дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханы бор, Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазарын Тогоруу саарал, Ховд аймгийн Алтай сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн хүрэн, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхдойн Жаргалсайханы хул алаг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн МСУХ-ны тэргүүн Жадамбын Бат-Эрдэнийн алаг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, аймгийн Алдарт уяач Навааны Энхболдын хүрэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул,аймгийн Алдарт уяач Бат-Очирын Цэрэнбалтавын бор зэрэг энэ цагийн эгэлгүй хурдан буянгууд морджээ.
Сэтгэгдэл ( 0 )