Их Монгол Улсын 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр Хүй долоо худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн. Ингээд шүдлэн, хязаалангийн тоймыг хүргэж байна.
Их Монгол Улсын 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 310 хүлэг бүртгүүлснээс 289 үрээ уралдлаа. Цувааг танилцуулъя.
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтавын хул. Хул үрээг Чулуунпүрэвийн Түвшинжаргал хүү унаж түрүүлжээ.
2. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, “Хөх чоно” группын захирал, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал саарал. Саарал үрээг 14 настай Чогдонгийн юБямбажав унаж хурдлуулжээ.
3. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, ХААХҮЯ-ны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул. Хул үрээг 13 настай Нэргүйн Мөнх-Эрдэнэ унаж хурдлуулжээ.
4. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан. Халзан үрээг 9 настай Сүхбаатарын Батхүү унаж хурдлуулжээ.
5. Төв аймгийн Сэргэлэн сумынуугуул, ЗХ-ний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын Оч бор. Төрийн торгон сүрэг Оч бор үрээг 9 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.
6. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаярын буурал. Буурал үрээг 12 настай Буянхүүгийн Цэнгэлбадрах унаж хурдлуулжээ.
7. Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Хүрэлийн Бат-Эрдэнийн хүрэн. Хүрэн үрээг 13 настайЭрдэнэ-Ундралын Мөнхням унаж хурдлуулжээ.
8. Төв аймгийн Зуунмонд сумын уугуул Батдоржийн Өнөрсайханы хул. Хул үрээг 13 настай Мөнгөнхүүгийн Чинбаяр унаж хурдлуулжээ.
9. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Шунхлай группын ерөнхийлөгч, аймгийн Алдарт уяач Пүрэвийн Батсайханы Ембүү хээр. Хээр үрээг 9 настай Дашбалбарын Бумчин унаж хурдлуулжээ.
10. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Содмонголын Адъяасүрэнгийн зээрд. Зээрд үрээг 14 настай Энхтайваны Итгэл унаж тус тус хурдлуулж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадам Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ хурдан хязаалан насны морьдын уралдаанд газар газрын 318 шандаст хүлэг бүртгүүлж, 307 хурдан үрээ мордож гарааны зурхайгаас эргэснээс:
1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул,аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хээр. Хээр үрээг 12 настай Бат-Очирын Дэмбэрэлдондов хүү унаж түрүүллээ.
2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шоовдорын Баянтбатын сартай хүрэн. Хүрэн үрээг 10 настай Буянхүүгийн Цэнгэлбадрах унаж хурдлуулжээ.
3. Төв аймгйн Сэргэлэн смын уугуул, Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэгийн Бага янзага зээрд. Зээрд үрээг 14 настай Чогдонгийн Бямбажав унаж айрагдав.
4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын сартай зээрд. Зээрд үрээг найман настай Галсансүхийн Сүлдбаяр хүү унаж хурдлуулжээ.
5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Эрдэнэбилэгийн хээр. Хээр үрээг 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ.
6. Ховд аймгийн ЦЭцэг сумын уугуул Начингийн Баасанжавын бор. Бор үрээг 15 настай Тогоохүүгийн Баярхүү хүү унаж хурдлуулжээ.
7. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Чимэддоржийн Хишигбаатарын хүрэн халзан. Халзан үрээг 10 настай Ариунболдын Цэрэнхүү унаж хурдлуулжээ.
8. Улаабаатар хотын харьяат, ММСУХ-г үүсгэн байгуулагч Г.Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийн бор. Бор үрээг 13 настай Батсайханы Цэдэнбат хүү унаж хурдлуулжээ.
9. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын сартай зээрд. Зээрд үрээг 13 настай Цасхүүгийн Отгонхундага хүү унаж хурлдлуулжээ
10. Булган аймгийн Гурванбулаг сумынуугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын цагаан. Цагаан үрээг 12 настай Батмөнхийн Сэлэнгэзаяа хүү унаж тус тус хурдлуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )