Марио Гётцегийн гоол Германд аваргын цом авчирлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 14

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Германы шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд болсон аваргын төлөөх тоглолтын үндсэн цагт Аргентин, Германы багийн аль аль нь гоол оруулж чадаагүй ч нэмэлт цагийн төгсгөлд буюу 113 дахь минутад солилцоогоо талбайд гарч ирсан, Германы хагас хамгаалагч Марио Гётце гоолдсоноор германчууд энэ дэлхийн аваргыг тэргүүлж чадлаа. Ийнхүү 1954, 1974, 1990 оны дэлхийн аварга Германы шигшээ баг 2014 оны Дэлхийн аваргад түрүүлж, Өмнөд Америкийн талбайгаас дэлхийн аваргын цомыг гардсан Европын анхны баг болж байна. Ерөнхийдөө энэ тоглолтод Германы багийн хамгаалалт болон бөмбөг эзэмшилт давамгайлсан гэхэд болно. Аргентинчууд хоёр ч удаа хаалгачтай тулан гарч ирж, гоол хийх боломж гарсан ч ашиглаж чадсангүй. Аргентины сая сая хөгжөөн дэмжигчид энэ тоглолтод багийн ахлагч Мессид гол найдлага тавьж байсан ч горьдлого талаар боллоо. Тэр байтугай Месси тоглолтын дундуур бөөлжиж, дотор нь эвгүйрхсэн тухай багийнхан нь ярьжээ. Тоглолтын нэгдүгээр үед ийм явдал болсон бөгөөд Мессигийн дотор муухайрах байдал нэг бус удаа гарч байгааг ч ярьсан бхйна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Orj(202.70.46.205) 2014 оны 07 сарын 14

Миний дэмжсэн баг ялсан байна

0  |  0
Top