Бразилийн дасгалжуулагч сайн дураараа ажлаа өглөө

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 15

ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилийн шигшээ тун бүтэл муутай тэмцээнийг өндөрлүүлсний дараа дасгалжуулагч Луис Фелипе Сколари албан үүргээсээ сайн дураараа татгалзлаа. Хагас шигшээд 7:1-ийн харьцаагаар Германы шигшээд бутниргэгдэж, (бразилчуудын хэвлэлд бичсэнээр энэ хожигдлыг хүмүүн бусын гутамшиг, ард түмнээ сайнаатайгаар доромжилсон явдал хэмээсэн) улмаар хүрлийн төлөө Голландын шигшээд 3:0-ээр ялагдсан.

Хэдийгээр багийн түлхүүр тоглогч Неймар бэртэлтэй байсан нь энэ ялагдлуудад нөлөөлсөн ч бүхэл бүтэн Бразилийн шигшээ баг гэхэднэг тоглогчоосоо хэт шалтгаалан ингэж хожигдсон нь хүн бүхний шүүмжлэлийг хүлээгээд байгаа.

Тэмцээний өмнө гол фаворитаар нэрлэгдэж байсан Бразилийн шигшээгийн дасгалжуулагч ийнхүү огцорч байна. Гэсэн хэдий ч Сколари Бразилийн ард түмний өмнө гавьяатай эрхэм гэдгийг хэвлэлүүд онцолж байна.

Тэрээр 2002 оны Япон-Солонгост болсон ДАШТ-д Бразилийн багийг удирдаж дэлхийн аварга болгосон гавьяатан. Бразилыг удирдах хугацаандаа Сколари 29 тоглолт хийж 19 ялалт, 6 тэмцээн, 4 ялагдал амсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top