Америкийн сүмо бөхийн холбооноос дэлхийн шилдэг арван тамирчдын дунд бооцоот барилдааныг зохион байгуулах гэж байна. Шилдэг тамирчид оролцсон "All star sumo" тэмцээн маргааш буюу долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болно.
Халз тэмцээнд Японоос дөрөв, Монгол Улсаас хоёр, ОХУ, Египет, Польш болон АНУ-аас тус бүр нэг сүмоч оролцоно. Монгол Улсаас дэлхийн сонирхогчдын хошой аварга У.Бямбадорж, мэргэжлийн сүмогийн Маэгаширагийн 8 хүртэл дэвшиж явсан Э.Санчирболд нар оролцох юм.
Шилдэг арван тамирчин тойргийн журмаар барилдаж, ялагчийг тодруулна.
Сэтгэгдэл ( 2 )
Magadgui sanchirbold iluurheh baih
Sanchirbold iluurheh baihaa. Bie jijig ch belcheer daats tomtoi buh shuu dee.