Ховд аймаг төмсний үйлдвэртэй болно

Админ | Zindaa.mn
2014 оны 09 сарын 02

 "Буянт баялаг өгөөж" ХХК-ийн тариаланчид, болон хувь хүмүүс нийлэн  Ховд аймгийн Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр барьж эхэлжээ.  Тус үйлдвэр нь 150 кг төмс боловсруулах хүчин чадалтай бөгөөд төмсний гурил, цардуул, чипс, шарсан төмс зэрэг бүтээгдэхүүн бэлтгэх юм байна. Энд нийтдээ 25-35 хүн ажиллуулах боломжтой аж.Одоогоор барилгын ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус үйлдвэрийг барихад Монгол Улсын Засгийн газраас 269 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top