Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авч эмнэлэгт эмчлүүлж байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр энэ сарын гуравны өдөр буюу лхагва гарагийн орой 19.00 цагт гурилтай шөл, талх идсэн байна. Үүнээс хойш 10 минутаас нэг цагийн хооронд хордлогын шинж тэмдэг илэрч 103 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний дүнд 58 хүүхдийн бие сайжирсан тул сургуулийн дотуур байранд тусгаарлан хяналтад аваад байна.
Дотуур байрны 130 хүүхдийн 126 нь хоолонд орсноос 27 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илрээгүй, дөрвөн хүүхэд чөлөө авч гадуур гарсан байжээ. Одоогоор эмнэлэгт байгаа 45 хүүхдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусдынх нь дунд зэрэг, хэл татагнах, хоолой боох, дотор муухайрах, толгой, хэвлий, үе мөчөөр өвдөх, хааяа таталт өгөх шинж тэмдэг илэрч байна.
Хүүхдүүдийн идсэн хоол болон хоолонд хэрэглэсэн ногоон цай, талх, дрож, давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжүүлж байна. Мөн дотуур байрны гал тогооны хэрэгсэл, аяга таваг, тоног төхөөрөмж, орчноос 33 арчдасны шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд өгөөд байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Olgiid 6-r surguuli gej baidag bil uu?
Бакейгийн вант улс болсон хариуцлага алага , мэргэжлийн хүн байхгүй, төрийн алба төрлийн алба болсоны шинж дээ