Манай гурван бөх эхний ялалтаа авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 09

Чөлөөт бөхийн ДАШТ-нд өнөөдөр зодоглосон манай гурван бөх өрсөлдөгчөө яллаа. Хамгийн сүүлд 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран Украйны бөх Т.Запариантай барилдаж 15:5 харьцаагаар оноогоор цэвэр яллаа.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Ням-Очир эхний тойрогт БНСУ-ын бөхийг 3:2 харьцаагаар ялсан. Харин 97 кг ОУХМ Д.Хүдэрбулга Узбекийн бөх Омар Омаровтой таарч, давлаа. Тэрбээр дараагийн тойрогт Ираны Саид Мохаммадитай барилдана.

Харин 74 кг-ын жинд өрсөлдөж байгаа П.Өнөрбат эхний тойрогт Казахстаны Галимжан Уссербаевтай барилдаж, 5:7 харьцаагаар ялагдаж, тэмцээнийг өндөрлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top