Испанийн Мадрид, Барселон хотод болж буй сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон шөвгийн 16 тоглолтоос Испани, Франц, Серби, Бразиль, АНУ, Словени, болон Латви, Турк улсын шигшээ баг өрсөлдөгчөө хожиж, шөвгийн наймд шалгарсан байна. Шөвгийн наймд Испани-Франц, Серби-Бразиль, АНУ- Словени, Литва-Турк улсын шигшээ багууд оноолт таарлаа. Хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд энэ сарын 9, 10-нд Мадрид, Барселон хотод болно. - See more at: http://www.unen.mn/content/39455.shtml?alias=sport#sthash.URTWkAta.dpuf
Сэтгэгдэл ( 0 )