Талибууд дахин нэг гадны иргэнийг цаазалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 29

Австралийн иргэн 56 настай Сайед Хабиб Талибын алан хядагчдад зэрлэгээр алуулсан байсныг нутгийн оршин суугчид олжээ. Тэрээр есдүгээр сарын 20-нд гэмт этгээдүүдэд барьцаалагдсан байна. Алан хядагчид Хабибын явж байсан автобусыг зогсоон зорчигчдоос ганцхан түүнийг авч явсан аж. Харин түүний цогцсыг гурван өдрийн дараа замын хажуугаас ийнхүү олсон байна. Түүний биен дээрээс гурван сумны шарх олсон бөгөөд нэг нь хүзүүнд, хоёр нь цээжин тус газар байжээ. Талийгаачийг оршуулахаар эхнэр, бага хүү нь Мельбурнээс ирсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top