Өнөөдөр манай эх орны тамирчид паралимпийн Азийн зуны спортын наадамд оролцохоор Инчон хотыг зорьж байна. Манай улсаас жудо бөх, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауерлимфтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усан сэлэлт гэсэн төрлөөр нийт 61-н тамирчин оролцохоор болжээ. Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Азийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдад 140.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Уг наадамд 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөх бөгөөд энэ үеэр “Рио-2016” паралимпийн наадмын эрх олгох юм байна. Эх орноо төлөөлөн оролцож буй нийт тамирчид болон багш дасгалжуулагчиддаа нь амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )